"Дэлхийн хэмжил зүйн өдөр" -ийг угтаж хийх ажлын төлөвлөгөөний дагуу итгэмжлэгдсэн болон тусгай зөвшөөрөл бүхий лабораториуд хооронд сургалт мэдээллийн арга хэмжээг 2024 оны 05 сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн "Хэмжил зүйн тухай хууль", Хэмжил зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг "Шалгалт тохируулга гүйцэтгэх лабораторид тавигдах ерөнхий шаардлага", Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт", Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хэмжил зүйн инженер Ц.Уранбилэг "Үйлдвэрийн газрын хэмжил зүй", Насан туршийн боловсролын төвийн багш н.Алтанцэцэг "Хувь хүний хөгжил" сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийлээ.
Хамтран ажилласан та бүхэндээ ажлын амжилт хүсье.