"Дэлхийн хэмжил зүйн өдөр" -ийг угтаж хийх ажлын төлөвлөгөөний дагуу Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлдэг итгэмжлэгдсэн болон тусгай зөвшөөрөл бүхий лабораториуд хооронд спортын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК, Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Эрдэнэт хивс ХХК-ийн хэмжил зүйн нийт 6 лабораторийн ажилтан албан хаагчид хамрагдаж, волейбол болон хөгжөөнт буухиа тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Нийт албан хаагч баг тамирчдадаа баяр хүргэн ажлын өндөр амжилтыг хүсье.
БИД ТОГТВОРТОЙ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХЭМЖИЖ БАЙНА.