![](https://masm.gov.mn/orh/images/news/1646125759_274562590_3119933428274725_1958293106562296928_n.jpg)
Өнгөрсөн 2-р сард тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 23 аж ахуйн нэгж өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт шаардлагуудыг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг засуулан стандартын нийцлийг хангууллаа. Тухайлбал: стандартын шаардлага хангаж буй төвшинд үнэлэгдсэн нийт 17 аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний технологи ажиллагаа болон дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлын шаардлагыг хангуулан хангалттай төвшинд хүргэлээ.
Хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлыг танхимаар болон онлайн хэлбэрээр 2 удаа зохион байгуулан хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: "Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1:2019 стандартын шаардлагыг хангалттай төвшинд хэрэгжүүлсэн 1 минимаркетэд тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгож, хүнсний 20 дэлгүүрт 2 жилийн хугацаатай сунгаж, "Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008 стандартын шаардлагыг хангалттай сайн төвшинд хэрэгжүүлсэн "Тамир" Зочид буудал, түүний дэргэдэх "Анир ялдам" ресторанд тохирлын гэрчилгээг тус бүр 3 жилийн хугацаатай сунгаж, "Баталгаажсан үйлчилгээ" тэмдэг хэрэглэх эрхийг эзэмшүүллээ.
![](https://masm.gov.mn/orh/images/news/1646125796_274646089_470446477910096_5546143217724276745_n.jpg)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1646125853_271528209_668997857791853_7282755216499021524_n.jpg)