Баталгаажуулалтын зөвлөлийн 13 дугаар хурлыг 08 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулан 11 аж ахуйн нэгжийн 19 үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд: 5 аж ахуйн нэгжийн 13 хүнсний дэлгүүрт 1 жилийн, 2 аж ахуйн нэгжийн 2 хүнсний дэлгүүрт 2 жилийн, 2 аж ахуйн нэгжийн хоолны газрын үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгож , хүнсний 1 дэлгүүрийн үйлчилгээг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү