БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 11-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 11 аж ахуйн нэгж, иргэний 11 , үйлчилгээнд өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, үнэлгээний тайлан дүгнэлтийг хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн 18 дахь хурлыг цахим хэлбэрээр хуралдуулан хэлэлцүүллээ. Тохирлын үнэлгээний үр дүн, тайланг зөвлөлийн гишүүд хэлэлцэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Холбогдох стандартын шаардлагыг хангалттай төвшинд хэрэгжүүлсэн хүнсний 5 дэлгүүр, 1 караоке үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай, хангаж буй төвшинд үнэлэгдсэн хоолны газрын 1 үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн 1 үйлчилгээ, дэн буудлын 1 үйлчилгээнд тус бүр нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, стандартын шаардлага хангах хүртэл "Мелодия" караоке баарны үйлчилгээг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч хэрэгжүүллээ.
Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 11-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 11 аж ахуйн нэгж, иргэний 11 , үйлчилгээнд өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, үнэлгээний тайлан дүгнэлтийг хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн 18 дахь хурлыг цахим хэлбэрээр хуралдуулан хэлэлцүүллээ. Тохирлын үнэлгээний үр дүн, тайланг зөвлөлийн гишүүд хэлэлцэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Холбогдох стандартын шаардлагыг хангалттай төвшинд хэрэгжүүлсэн хүнсний 5 дэлгүүр, 1 караоке үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай, хангаж буй төвшинд үнэлэгдсэн хоолны газрын 1 үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн 1 үйлчилгээ, дэн буудлын 1 үйлчилгээнд тус бүр нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, стандартын шаардлага хангах хүртэл "Мелодия" караоке баарны үйлчилгээг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч хэрэгжүүллээ.