БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРЭЭР 11 БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Тус хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны хоёрдугаар хуралдааныг 01-р сарын 30-ны өдөр зохион байгуулан, нийт 14 аж ахуйн нэгж, иргэний 15 үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : хүнсний 6 дэлгүүрт 2 жилийн хугацаатай, хоолны 2 үйлчилгээнд 2 жилийн хугацаатай, хүнсний 1 дэлгүүрт 1 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, Зочид буудлын 1 үйлчилгээг 2 жилийн хугацаатай сунгах, хүнсний 3 үйлчилгээг стандартын шаардлага хангах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,
![](https://masm.gov.mn/orh/images/news/1675155993_2023-2.png)