БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДАЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА.
Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурал 12-р сарын 03, 27-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж тус хэлтсийн баталгаажуулалтын албанд жижиглэн худалдааны газрын үйлчилгээний тохирлын гэрчилгээний хугацаа дууссан тул сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 5 аж ахуйн нэгж, баталгаажуулалт хамрагдаж гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлсэн 4 аж ахуйн нэгжийн, дэн будлын тохирлын гэрчилгээний хугацаа дууссан тул сунгуулах, хоолны газрын үйлчилгээгээ баталгаажуулалтад хамруулах нэг аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус тус хүлээн авч газар дээр нь тохирлын үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай 4 аж ахуйн нэгжийн үйлчилгээнд стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулан давтан үнэлгээ хийж дүнг гаргалаа.
Тохирлын үнэлгээний ажлын тайланг тус хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлаар хэлэлцүүлэн 2 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг тус бүр 1 жилийн хугацаатай, бусад үйлчилгээнд тохирлын гэрчилгээг тус бүр 2 жилийн хугацаатай , олгохоор шийдвэрлэлээ.