СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,
НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
/2024 оны 2-р улирлын байдлаар/
№ |
Хөтөлбөр/төслийн нэр |
Гүйцэтгэл |
|||||||
|
Даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан. |
Хөтөлбөрийн зорилго: Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл бололцоог тасралтгүй сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр албан хаагчид нь төрд алба хашиж буй нийгмийн гишүүнийхээ хувьд сэтгэл ханамжийн баталгаатай байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ. |
|||||||
|
Санхүүжилтийн эх үүсвэр |
Улсын болон орон нутгийн төсөв Байгууллагын төсвийн хэмнэлтийн тодорхой хэсэг /давсан орлого / Бусад эх үүсвэр |
|||||||
|
Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа / |
Стандарт хэмжил зүйн хэлтэс Хэрэгжих хугацаа: 2021-2024 он |
|||||||
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: АЗДТГ, СХЗГазар |
|||||||||
|
Төсөл, хөтөлбөрийн зорилтууд |
Зорилт 1. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, Зорилт 2. төрийн албаны болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах Зорилт 3. Албан хаагчдын 50 -с доошгүй хувь нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд хамрагдаж, үр шимийг нь хүртсэн байх |
|||||||
|
Үүнд: |
Төсөв /он/ |
Гүйцэтгэл |
Хувь |
|||||
Багц 1: 15000000 |
2024 он 14 500000 |
||||||||
Багц 2: 4500000 |
2070000 |
||||||||
|
Багц 2: 2500000 |
1140000 |
|||||||
|
а. Орон сууц хүссэн өргөдөл, хүсэлтийг харгалзан шинээр барих төрийн албан хаагчдын орон сууцны захиалгад хамруулах, бусад төсөл хөтөлбөрт хамруулах б. Орон сууц, нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх в. Орон сууцны урт хугацааны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх г. Албан хаагчдад зуслангийн газар авч өмчлүүлэх ажлыг зохион байгуулах д. Ганц бие болон өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх ё.Албан хаагчдыг амины сууцны болон зуслангийн газар эзэмшиж, өмчилж авахад нь байгууллагын зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар газрын асуудлыг шийдвэрлүүлж өгөх, байр барихад нь хууль тогтоомжид нийцүүлэн дэмжлэг үзүүлэх асуудлыг судална. ж.Ажлын байрыг орчин үеийн оффисын стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. з. Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг бааз, компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг ажилтнуудаас санал авч, судалгаа хийсний үндсэн дээр жил бүрийн төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ. и. Ажилтнуудад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоос гадна албан тушаал ахиулах, төрийн захиргааны зэрэг дэв хугацаанаас өмнө олгох, төр засгийн шагналаар шагнуулах, туршлага судлуулах зэргээр хууль тогтоомжид нийцүүлэн урамшуулна. Хүрэх үр дүн: Албан хаагчдын тогтвор суурьшил сайжирч амьдралн баталгаат нөхцөл хангагдана. 9 |
Орон сууц хүссэн өргөдөл, хүсэлтийг харгалзан шинээр барих төрийн албан хаагчдын орон сууцны захиалгад хамруулах, бусад төсөл хөтөлбөрт хамруулах ажил хийгдээгүй боловч нөхцлөө сайжруулах хүсэлтэй 5 ажилтны хүсэлтээр 2023 оны давсан орлогоос дэмжлэг үзүүлсэн. СХЗГазраас ирүүлсэн зааврын дагуу давсан орлогоос 3 ажилтны хүсэлтийг шийдүүлэхээр илгээсэн Биелэлт 90% Тус хэлтэст 20-оос дээш жил тасралтгүй ажилласан 3 ажилтны мэдээллийг нийгмийн дэмжлэгт хамруулахаар АЗДТГазарт хүргүүлсэн Нийгмийн дэмжлэгээс орон сууц, нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг авах хүсэлтэй 2 ажилтан байна. Өнгөрсөн онд 2 ажилтан 11,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан. Биелэлт 90% Орон сууцны урт хугацааны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх чадамжгүй бөгөөд энэ асуудлыг нийгмийн асуудал шийдвэрлэх өргөдөл авч шийдвэрлэх ажилтай хамтатган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Албан хаагчдад зуслангийн газар авч өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаар Баян – Өндөр суманд хандсан боловч өмчлөх газар байхгүй гэсэн хариу авсан тул бусад эх үүсвэрээс авах боломжыг судалж байна. Биелэлт 30% Эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх тохиолдол байсангүй Амины орон сууц барихад нь өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан зээл авахад нь дэмжлэг үзүүлж байна. Биелэлт 70% Ажлын байрыг орчин үеийн оффисын стандартын жишигт нийцүүлэн тохижуулах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн засвар хийлгэх зураг төслийн бүрэн хийлгэсэн боловч энэ жил лабораторийн байрны засварт орон нутгийн төсвөөс 177,0 сая төгрөгийн хөрөнгө тусгуулан хийлгэж, ирэх оноос оффисын засварт хөрөнгө шийдүүлэхээр ажиллаж байна. Биелэлт 90% Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг бааз, компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг ажилтнуудаас санал авч, судалгаа хийсний үндсэн дээр жил бүрийн төсөвт тусгах замаар шийдвэрлэж байна. 2024 онд лабораторийн иж бүрэн засварын зэрэгцээ дэвшилтэт тоног төхөөрөмж, комьпютер техник хэрэгслээр бүрэн хангахаар төсөвт суулгаж хэрэгжилтийг хангаж байна Биелэлт 90% Ажилтнуудын ажлын үр дүнг дүгнэж, урамшуулахаар эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж дүнгийн мөнгөн урамшуулал олголоо Биелэлт 90% Зорилтын дундаж үр дүн 78.5% |
|||||||
|
2-р зорилтын хүрээнд: а.Төрийн албаны болон Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал, хоол, унааны хөнгөлөлт /тухайн үеийн зах зээлийн ханшаар/ зэргийг бүрэн олгох Ажлын байрны ая тухтай нөхцлийг бүрдүүлэх б.Цаг үеийн шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжөөр хангах в.Түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх /тухайн үеийн зах зээлийн ханшаар/ г.Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах д.“Амьдралын даатгал”-ын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагатай хамтран албан хаагчдын нийгмийн хамгааллын дараах асуудлыг судлан шийдвэрлэнэ. е.Хөдөлмөрийн чадвараа түр алдалттай холбоотой тэтгэмж ё.Хүүхдийн боловсрол /сургалтын төлбөр/ -7 Хүрэх үр дүн: Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангагдаж, мэргэжлийн ур чадвартай мэргэшсэн ажилтны нөөцтэй болно |
Төрийн албаны болон Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал, хоол, унааны хөнгөлөлт , хор саармагжуулах хүнс бүрэн олгогдож байна Биелэлт 90% Ажлын гүйцэтгэлд шаардлагатай тоног төхөөрмжөөр ханган 2 ажлын байранд 98,1 сая төгрөгийн үнэ бүхий ажлын багаж хэрэгсэл хүлээн авч ашиглалтад оруулаад байна. Биелэлт 90% 2023 онд гэр хорооллын 3 ажилтанд хөнгөлөлт үзүүлсэн. 2024 онд түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх санхүүжилтийг давсан орлогоос шийдвэрлэнэ. Хугацаа болоогүй Биелэлт % “Амьдралын даатгал”-ын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын талаар мэдээлэл бэлтгэн нийт ажилтнуудад танилцуулсан боловч нэмэлт даатгалд хамрагдахыг хүссэн ажилтан цөөн байлаа. Орхон аймгийн НДХэлтсээс мэргэжилтэн урьж мэдээлэл авлаа. Биелэлт 70% Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх зэрэг хууль бус үйлдэл, үйл үзүүлсэн 3 тохиолдолд хэлтсийн дарга албан хаагчаа хамгаалж холбогдогчид тайлбарлан таниулах замаар ойлгуулж ажиллав Биелэлт 90% Хөдөлмөрийн чадвараа түр алдаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон гэр бүлийн хүнээ асарсан 3 ажилтанд хэлтсийн ажилтнууд тус бүр 200 000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Биелэлт 90% Хүүхэд төрүүлэн асарч байгаа 1 ажилтанд 200 000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 2023 онд хүүхдийн сургалтын төлбөрт 2 ажилтанд дэмжлэг үзүүлсэн. Энэ онд мөн хүсэлтийн дагуу давсан орлогоос шийдвэрлэхээр төлөвлөж байна. Биелэлт 90% Зорилтын дундаж үр дүн 86.6 % |
|||||||
|
3-р зорилтын хүрээнд:
Хүрэх үр дүн: МШӨ –өөс урьдчилан сэргийлж, хөдөлмөрлөх чадварыг хэвээр хадгална |
Ажилтнуудаа жил бүр тэдний саналыг харгалзан, тухайлсан эрхтэн тогтолцооны нарийвчилсан үзлэгт хамруулж, үзлэгийн мөрөөр ажилтны эрүүл мэндийг сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, эмчлүүлэх нөхцөл боломжоор хангаж байна. Ажилтнуудын дархлаажуулалтанд зориулж Монос эмийн сантай хамтран витаминжуулалтын аяныг зохион байгуулан хүн бүрт 100,000 төгрөгийн өртөг бүхий амин дэмийг олгож нийт 2100,0 мянган төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн өдрийн эмчилгээнд хамрагдах хүсэлтэй 3 ажилтны ажлын цагийн зохицуулалт хийж 5 өдрийн эмчилгээнд хамрууллаа. Биелэлт 90% Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр аймгийн ҮЭ-ийн холбооны биеийн тамирын зааланд 7 хоног бүр спортоор хичээллэх боломжийг хангалаа. Түүнчлэн ажлын өдөр бүрийн 20 минутыг эрчимтэй дасгал хөдөлгөөнөөр эхлүүлж байхаар нэг ажилтанд хариуцуулан дасгал хөдөлгөөн хийлгэж хэвшүүлж байна. Аймгийн биеийн тамир спортын газраас “Энэ жилдээ Эрүүл жиндээ -2” аяны хүрээнд “Хичээллэе –Өрнүүлье –Хэвшье” уриан дор зохион байгуулсан ажлын байрны дасгал хөлгөлгөөн цахим уралдаанд “Тусгай байр” –нд шалгарч шагнагдсан Биелэлт 90% Хэлтсийн албан хаагчдыг дотоодын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоонд хамруулах, Лабораторийн албан хаагчдыг Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газарт эрүүл мэндийн үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах, оношлуулахаар зардлыг давсан орлогоос шийдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Биелэлт 30% Амралтын цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох , хамт олныг нэгтгэн нягтруулах зорилгоор "Дэлхийн хэмжил зүйн өдөр" –өөр Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлдэг итгэмжлэгдсэн болон тусгай зөвшөөрөл бүхий лабораториуд хооронд спортын арга хэмжээг зохион байгуулан мэргэжил нэгтнүүдийн хамтын ажиллагааг дэмжлээ. Хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, эерэг уур амьсгалыг дэмжих зорилгоор олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол улсын цэргийн баярын өдрийн тохиолдуулан ёслолын арга хэмжээ, идэвхтэй амралтыг нэг удаа зохион байгуулж ҮЭ-ийн хороо болон бусад дэмжлэгээс 1254,0 мян. төгрөг зарцууллаа. Биелэлт 90% Аймгаас зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийг дэмжсэн спортын төрөл бүрийн арга хэмжээнд ажилтнуудаа хамруулж байна. Нийт 4 удаагийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн арга хэмжээнд нийт ажиллагсдын 50% ийг хамруулсан байна. Биелэлт 90% Албан хаагчийн эрүүл мэндийн шалтгаанаар мэс ажилбар хийлгэсэн 2 тохиолдол гарсан боловч хүндрэлийн зэрэг багатай тул ажлын 5 өдөр цалинтай чөлөө олгосон байна. Биелэлт 90% Гадаад оронд аялуулах боломж нөхцлийг судлан УДШ—ээр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Биелэлт 50% Тухайн тохиолдол гараагүй байна. Зорилтын дундаж үр дүн 75.7 % |
|||||||
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт |
Биелэлт дундаж |
Зорилтын тоо |
Зорилт 1 |
Зорилт 2 |
Зорилт 3 |
||||
80,2 % |
3 |
78,5% |
86,6% |
75,7% |
|||||
ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАЖ ХЯНАСАН:
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.ЧУЛУУНБАТ
ТАЙЛАНГ НЭГТГЭЖ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
СОРЬЦЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ
БӨГӨӨД АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Г.БААСАНБИЛЭГТ