СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
1979 онд АДХГЗ-нд үнэ чанарын хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан. 2010 онд 67- дугаар тогтоолоор Стандартчилал хэмжил зүйн хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хэлтэс нь дарга, нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч, салбар сангийн мэргэжилтэн, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн-2, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, нян судлалын ахлах шинжээч, хор судлалын шинжээч-2, дээж хүлээн авагч, хорио цээрийн шинжээч, химийн шинжээч, лаборант, нярав, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан, жолооч, үйлчилгээний ажилтан гэсэн 19-н орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Удирдлагын тогтолцооны журам MNSISO17025, урт, богино хугацааны хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын Засгын Газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтууд, тухайн жилийн зорилтуудыг хэрэгжүүлэн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тохирлын үнэлгээ, хэмжилзүйн баталгаажуулалтаар дэмжин, орон нутгийн нийгэм эдийн засгын аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Удирдлагын орчин үеийн дэвшилтэт арга барил туршлагыг нэмэгдүүлэн, төрийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, тохирлын үнэлгээ
- Хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
- Стандартын мэдээлэл лавлагааны салбар сан
- Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналтын шинжилгээ хийх сорилтын лаборатори