СУМДЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн уул, Сантмаргаз, Түдэвтэй, Нөмрөг, Их-Уул, Тосонцнгэл, Тэлмэн сумдын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийх, хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа.
Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын хэрэгжилт дараах сумдад сайн байлаа. Үүнд:
Сонгино, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдын үйлчилгээний газруудын хаяг гэрэлтүүлэгтэй, мэдээллийг 30 хоног хадгалах хүчин чадалтай телекамерын системээр тоноглогдсон, барааг бүлэг, дэд бүлгээр ангилсан, гадна, дотор талын гэрэлтүүлэг стандартын шаардлага хангасан, ангилсан хогийн савтай, хүнсний худалдааны тоног төхөөрөмж, ажиллагсдын эрүүл ахуйд тавигдах шаардлага болон загварын туршилтанд орсон жин хэмжүүрийг ашиглаж байгаа нь холбогдох стандартын 5.1.7, 5.1.8, 5.1.9, 5.1.10, 5.1.11, 5.2, 5.3.2, 5.4, 5.7.3, 5.11, 5.14.1 заалтуудыг хэрэгжүүлж байна.