Хэлтсийн 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуяа хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хийсэн дүнг хамт олондоо танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх асуудлаа нэгтгэн хэлэлцэв.
Мөн албан хаагчдын хамт олны болон ажлын байрны сэтгэл ханамжийн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн төрийн үйлчилгээ, албан хаагчдын ёс зүй, хандлага, харилцааны судалгааны дүнг хамт олонд танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад хамт олон багийн ажиллагаандаа сэтгэл ханамж сайн байгаагийн зэрэгцээ хэрэглэгч үйлчлүүлэгчдийн зүгээс хэлтсийн үзүүлж буй төрийн үйлчилгээ, албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, мэдлэг чадварыг зохих түвшинд (92.2 хувь) байна гэж үзсэн байна.