“ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР” “СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН АЖИЛТАНЫ” ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ, АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор 2021 оны 10-р сарын 14-ны өдөр төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтан албан хаагчдад Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт (MNS 5140-1:2021), Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавигдах шаардлага (MNS 5140-2:2021), Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага (MNS 5140-3:2021) стандартын ойлголтуудаар сургалт мэдээлэл хийж, стандарттай хэрхэн цахимаар танилцах, хэрхэн худалдан авах талаар мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцаж сургалтын төгсгөлд АХА тэмцээн зохион байгууллаа. Сургалтанд 17 албан байгууллагын ажилтан хамрагдлаа.