Тус хэлтсийн албан хаагчид Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэ-Хайрхан сумдад ээлжит баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Эзэлхүүн, зарцуулалтын хэмжлийн төрлөөр 4 сумын 1 аж ахуйн нэгжийн 11 ш хэмжих хэрэгсэл, массын хэмжлийн төрлөөр 30 аж ахуйн нэгж, 1 иргэний 39 хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулав.
Мөн 1 бүтээгдэхүүн, 32 худалдаа үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангасан 1 бүтээгдхүүн 11 худалдаа үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээний хугацааг сунгаж, 1 хүнсний дэлгүүрт шинээр тохирлын гэрчилгээг олголоо.
Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс