СХЗГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
СХЗГ-ын Захиргаа,удирдлагын газрын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн СХЗХ-ийн ажил байдалтай танилцлаа.
Тэрээр энэ үеэр Завхан аймгийн хэлтсийн үйл ажиллагааг зөвлөн тусалж, тодорхой асуудлаар ажил сайжруулах үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай уулзаж, СХЗХ-ын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Үүний үр дүнд өдгөө шаардлагатай байгаа эталоны тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгээ Засаг дарга Д.Түвшинжаргал илэрхийлж, шаардлагатай судалгаа, мэдээллийг танилцуулахаар болов.
Ажлын хэсэг Агентлагийн даргын баталсан удирдамжийн хүрээнд Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг хүлээлцэн шинээр томилогдсон дарга Н.Баярмаад Стандарт, хэмжил зүйн газрын бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөж буй Г.Цэцэгээ даргад хүндэтгэл үзүүлж эрүүл энх сайн сайхныг хүсэв.