ЗАВХАН АЙМГИЙН СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус хэлтэс нь дарга, нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, лабораторын эрхлэгч, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн-2, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, салбар сангийн мэргэжилтэн, нян судлалын ахлах шинжээч, хор судлалын шинжээч-2, хорио цээрийн шинжээч, химийн шинжээч, лаборант, дээж хүлээн авагч,нярав, архив бичиг хэргийн ажилтан, жолооч, үйлчилгээний ажилтан гэсэн 19 орон тоотой ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
- Стандартын мэдээлэл лавлагааны үйлчилгээ, сургалт
- Стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
ТҮҮХЭН ТОВЧОО:
1979 онд Ардын хурлын гүйцэтгэх захиргаа /АХГЗ/-ны “Үнэ чанарын хэлтэс”
1983 онд АХГЗ-ны Үнэ чанарын хэлтсийн дэргэдэх “Сорилтын лаборатори”
1986 онд Говь - Алтай, Завхан, Хөвсгөл аймгийг харъяалсан аймаг дундын “Стандарт хэмжил зүйн салбар”
1991 онд АХГЗ-ны Стандартчилал, хэмжил зүйн төв
Аймгийн Засаг даргын 1997 оны 138 тоот захирамжаар аймгийн МХГ-ын бүтцэд Стандартчилал хэмжил зүйн төвийн статустайгаар нэгдсэн.
Аймгийн Засаг даргын 2004 оны 09 тоот захирамжаар МХГ-ын харъяанаас гарч Стандартчилал, хэмжил зүйн төв болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Засгийн газрын 2008оны 12 сарын 24-ний 67 дугаар тогтоолоор Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс
Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Стандарт хэмжил зүйн хэлтэс