ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА:
Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тохиолдуулан жил бүр чанарыг эрхэмлэгч байгууллага, Шилдэг менежерийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн Чанарын өдрийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж шилдэгүүдээ тодорууллаа.
2022 оны чанарыг эрхэмлэгч байгууллага нь төрийн үйлчилгээний чанарт онцгойлон анхаарч үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO45001 стандартуудыг зэрэг нэвтрүүлж төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэж төрийн байгууллагуудаа чанараараа манлайлан ажиллаж байгаа аймгийн Онцгой байдлын газар “2022 оны Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар , “Чанарыг эрхэмлэгч Шилдэг менежер”-ээр Тосонцэнгэл сумын “Мөнх-Өвөгдий” ХХК”-ний захирал С. Оюунсувд нар тус тус шалгарч, аймгийн Засаг даргын нэрэмжит чанарын шагналаар шагнууллаа.