Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны “Чиглэл, мэдээлэл хүргүүлэх тухай” 01/117 дугаартай албан бичгийн дагуу “Төрөөс стандарт хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, оролцогч болон сонирхогч талуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын их танхимд төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 20 төрийн байгууллага, 2 төрийн бус байгууллага, 42 аж ахуйн нэгж, нийт 64 байгууллага, аж ахуй нэгж, 91 иргэн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төсөлд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Таван боос ХХК-ийн төлөөллөөс нэмэх 2, өөрчлөх 2, найруулах 2, хасах 1 нийт 7 санал орууллаа.