СУМДАД ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ, СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ээлжит баталгаажуулалтыг Ахлах мэргэжилтэн Д. Тунгалагтуяагаар ахлуулсан ажлын хэсэгт бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн П. Золзаяа, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн А. Билгүүн, Ц. Нинжбадгар нар 2022 оны 05 дугаар сарын 06-наас 4 хоног Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумдад ээлжит тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын ажлын хийж гүйцэтгэлээ.
Мөн сумдын Төрийн байгууллагын албан хаагч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хууль, стандартын талаар мэдээлэл хийж, стандартаар хангав. (ISO9001, MNS5140-1-3:2021, MNS6395:2022, MNS6395:2022). Сумдын 52 хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1:2019” стандартаар мэдээлэл хийж, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмж, хугацаатай албан мэдэгдэл өглөө.
Ээлжит баталгаажуулалтын онцлог сумдад аймгийн баталгаажуулалтын зөвлөлийг цахимаар хуралдуулж тохирлын үнэлгээний дүнг танилцууллаа.