2022.04.26-наас ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ СУМДАД ЭХЭЛЛЭЭ.
Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, "Монгол улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам"-ын дагуу Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн П.Золзаяа, Э.Жавзан нар худалдаа үйлчилгээний газруудыг тохирлын үнэлгээнд хамруулж, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Ц.Нинжбадгар худалдаа үйлчилгээний газрууд , болон эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэлд хаврын ээлжит баталгаажуулалт хийлээ.