МЭНДЧИЛГЭЭ
Манай веб сайтаар зочилж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, бидэнтэй ямагт хамтран, дэмжин ажиллаж байдаг Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын хуулиуд, урт, богино хугацааны хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн Газрын болон Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтууд, тухайн жилийн зорилтуудыг хэрэгжүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тохирлын үнэлгээ, хэмжилзүйн баталгаажуулалтаар дэмжин, орон нутгийн нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, Удирдлагын орчин үеийн дэвшилтэт арга барил туршлагыг нэвтрүүлэн, төрийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл хөдөлмөрт үнэтэй хувь нэмрээ оруулах тул бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Цахим хуудсанд хандаж, хэрэгцээтэй мэдээллээ авч бидэнтэй хамтран ажиллахыг хvсье!