Стандарт, хэмжил зүйн газар, түүний харьяа 21 аймгийн салбар нэгжүүд болоод харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулах "ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ СТАНДАРТ" өдөрлөгт хамт олноороо оролцож аймгийнхаа хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулж сурталчилав. Үзэсгэлэнд Завханбаялаг ХК, Мөнхөд мандаг ХХК, Эх эв ирээдүй хоршоо, Улаан хальст сармис дундын хоршоо, ногоочин Ц. Жанчив нарын 15 нэрийн бүтээгдэхүүн оролцлоо