СУМДАД ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, СТАНДАРТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдад ээлжит тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын ажлын хэсгийг хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Тунгалагтуяа ахлаж мэргэжилтэн П. Золзаяа, Э.Жавзан, А. Билгүүн, Ц. Нинжбадгар нар ажиллалаа.
Ээлжит баталгаажуулалтаар сумдын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийж, хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа. Мөн баталгаажуулалтын зөвлөл ээлжит хуралаа Тосонцэнгэл суманд хуралдаж сумдын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн дүнтэй танилцаж 4 сумын 56 хүнсний худалдаа, үйлчилгээ, 3 нэр төрлиийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргасан байна.
“ДЭЛХИЙН ХЭМЖИЛЗҮЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав
Дэлхийн хэмжилзүйн өдрийг тохиолдуулан Тосонцэнгэл суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хэмжих хэрэгслийг баталгаажуулж, тохирлын үнэлгээнд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, стандартаар хангах, стандартын талаар зөвлөмж өглөө. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс хэлтсийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авлаа.