СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ, СТАНДАРТТАЙ МОНГОЛ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД:
Стандартын хэрэгжилтийг сайжруулах талаар 86 худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “СТАНДАРТ-ТАНЫ БИЗНЕСИЙН ХӨГЖИЛД” сэдэвт сургалт, мэдээлэл хийв.
Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага MNS7005:2023 стандарт шинээр батлагдсантай холбогдуулан 10 сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хоол зүйч, тогооч, дотоод хяналтын ажилтан 98 албан хаагчдад сургалт, мэдээлэл хийж стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж өгч стандартаар хангаж ажиллалаа.
2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХИЙГДЛЭЭ:
Хойд чиглэлийн 11 сумдын 74 худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох стандартын хэрэгжилтэд тохирлын үнэлгээ хийж дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан, сумдад ашиглагдаж байгаа 145 жин хэмжүүр, 10 электрон цусны аппарат, 22 механик аппарат, 75 шатахуун түгээгүүрийн хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамруулсан байна.
Мөн Сумдад үнэт эдлэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн судалгаа хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар 86 Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж, мэдээлэл өгч, гарын авлага материалаар хангасан байна.