ТОВЧ ТҮҮХ
Завхан аймгийн Стандартчилал хэмжил зүйн анхны үндэс суурь нь 1979 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр анх байгуулагдаж даргаар нь Ц.Гомбоо, мэргэжилтнээр нь н.Чимэддорж, Хүнс ХАА-н бүтээгдэхүүнийг шалгах экспетриз, лабораторийн эрхлэгчээр С.Шагдар, лаборантаар н.Долзодмаа нар ажиллаж байв. 1986 онд Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгуудыг харьяалсан “Аймаг дундын хэмжил зүйн салбар” нэртэй зохион байгуулагдан Улсын шалгагч М.Гомборагчаа, техникч М.Наянбуу нар ажиллаж байгаад 1991 онд Аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төв болж улмаар 1997 онд аймгийн засаг даргын 138 тоот захирамжаар МХАлбаны бүтцэд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байсан.
2003 онд Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль Монгол улсын бусад хуулиуд батлагдан гарч орон даяар мөрдөх болсон нь хэмжил зүйн байгууллагын үүрэг роль орон нутагт улам нэмэгдэж 2004 онд аймгийн засаг даргын 06 тоот захирамжаар МХГ-аас тусдаа бие даан зохион байгуулагдаж даргаар нь О.Амгаабазар томилогдон ажиллаж байв.
2008-2013 онд Г.Цогбадрах СХХ-ийн даргаар 4 жил, 2013-2021 онд Г.Цэцэгээ 8 жил, 2021-оноос Н. Баярмаа СХХ-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч, эталон хэмжих хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлж, улсын шалгагчдыг чадавхжуулснаар баталгаажуулалтын ажлын нэр төрөл, цар хүрээ нэмэгдэж байна.
Одоо тус лаборатори нь цахилгаан, температур, хий шингэн эзэлхүүн зарцуулалт, дулаан даралтын гэсэн хэмжлийн төрлүүдээр баталгаажуулалт хийж байгаа ба байгуулагдсан цагаасаа хойш СХЗГ-ын итгэмжлэл, аттестатчилалд 4 удаа орж, амжилттай үнэлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.
ОДОО АЖИЛЛАЖ БУЙ УЛСЫН ШАЛГАГЧИД:
ДУЛААН ДАРАЛТ, ЭЗЛЭХҮҮН ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖИЛ: Улсын шалгагч: А.Билгүүн
МАССЫН ХЭМЖИЛ: Улсын шалгагч: Ц.Нинжбадгар
ЦАХИЛГААН ХЭМЖИЛ Улсын шалгагч: Б.Пүрэвдорж