ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Тус хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн П. Золзаяа, Э. Жавзан, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б. Пүрэвдорж нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Хэлтсээс 3 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагч болж байгаатай холбогдуулан хэлтсийн дарга, хамт олон хүндэтгэл үзүүлэн, ахлах мэргэжилтэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэмлэх 9 зүйлийг уншиж танилцуулан цаашид хууль, дүрэм, журам, стандарт, төрийн жинхэнэ албыг нэр төртэй, түргэн шуурхай чанартай гүйцэтгэж байхыг дурьдлаа.