Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд энэ 7 хоногт орон нутагт ажиллаж буй. Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг (2024.05.03) Орхон аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг төрийн албан хаагчидтай уулзаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын хэрэгжилтэд анхаарах зүйлсийг танилцууллаа. Тухайлбал, төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь салбар, байгууллагын албан хаагчдад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа, шинээр томилогдсон албан хаагчдад 8 цагийн сургалт зохион байгуулах ёстой.
Дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бие даасан, хараат бус байдлаар ажиллана. Гэхдээ дэд хорооны аль нэг гишүүн дангаараа гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхгүй гэлээ.
Ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг хийж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын талаар мэдээлэл өгч, Орхон аймгийн 22 байгууллагын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 275, 276 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцах, 2021 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, мөн байгууллагын Төрийн албан хаагчийн хувийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, ХНУМТ-ний системд мэдээллийг бүрэн зөв оруулж байгаад ХШҮ хийх, удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, зөвлөн тусалж ажиллав
Уг шалгалтаар Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь маш сайн үнэлэгдсэн бөгөөд ямар нэг зөвлөмж аваагүй нь сайшаалтай байлаа.