Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил, "Стандарттай Монгол" нөлөөллийн аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 3-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг Даваат, Шанд багуудад зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр иргэд, хэрэглэгчдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйл ажиллагаа, сорьцын хяналтын чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.
Мөн 12 аж ахуй нэгж, иргэдийн цусны даралтын аппарат болон худалдааны жинг стандартын дагуу шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтад хамруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 27 иргэдээс авсан.