Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан дагаж гарсан дүрэм журмуудыг Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдад зориулан 7 хоног тутам танилцуулга сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2019 оны 5-р сарын 1-нд дараах сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өглөө.
- Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм сэдвээр Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул
- Стратеги төлөвлөгөө боловсруулах батлах, хэрэгжилтийг хангах журам,
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам сэдвээр Тамгын газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг
- Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ,
- Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам сэдвээр Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Долгормаа