ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ БАТЛАГДСАН ДҮРЭМ, ЖУРМЫГ АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ БАТЛАГДСАН ДҮРЭМ, ЖУРМЫГ АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан дагаж гарсан дүрэм журмуудыг Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдад зориулан 7 хоног тутам танилцуулга сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2019 оны 5-р сарын 1-нд дараах сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өглөө.

  • Төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм сэдвээр Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул
  • Стратеги төлөвлөгөө боловсруулах батлах, хэрэгжилтийг хангах журам,
  • Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам сэдвээр Тамгын газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг
  • Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ,
  • Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам сэдвээр Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Долгормаа

Leave a Reply