СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

 

Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газар нь Агентлагийн даргын шууд удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулах бөгөөд дараах үндсэн болон дэд чиг үүргийг бие даасан, хараат бус, ил тод, хууль дээдлэх зарчим баримтлан хэрэгжүүлнэ. Үүнд:

1.    Салбарын богино ба урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах;

a. Салбарын үйл ажиллагааны хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, нэгдсэн төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;

2.    Салбарын богино ба урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;

a. Газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;

b. Үндсэн нэгж болон орон нутгийн СХХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үнэлэх, удирдлагад тайлагнах;

c. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал өгөх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг гарган дээд байгууллагад тайлагнах;

d. Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд төв болон орон нутгийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;

3. Хууль тогтоомж, Дээд байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүн өгөөжийг тодорхойлох, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

a. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ  хийх, тайлагнах;

b. Гадаадын зээл, тусламж, 2 талын хамтын ажиллагааны хүрээнд болон дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

c. Төв болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, арга зүйн зөвлөмж өгөх;

d. Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцийн чиглэлээр асуудал эрхэлсэн сайдыг холбогдох мэдээллээр хангах;

4. Байгууллагын үйл ажиллагааны хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

a. Өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах, тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар  хяналт шинжилгээ үнэлгээ хийх, тайлагнах.

b. Төв болон орон нутгийн хэлтсийн шилэн дансны нэгдсэн цахи хуудсанд мэдээлэл байршуулсан байдалд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, хэрэгжилтийн айланг хүргүүлэх;

Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Шадар сайд, түүний ажлын алба, Агентлагийн дарга, дэд дарга, үндсэн нэгжийн дарга, шууд бус хэрэглэгч нь орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь зохион байгуулалтын үндсэн нэгжүүд байна.

СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Ажилтан, албан хаагчид
Албан тушаал
Өрөөний №, Утасны дугаар
Имэйл хаяг
1
Б.Ууганбаяр
Газрын дарга
№ 312, 264687
uuganaa@masm.gov.mn
2
Ч.Оюунбаатар
Ахлах мэргэжилтэн
№ 204а, 263998
oyunbaatar@masm.gov.mn
3
Д.Даш-Янжмаа
Ахлах мэргэжилтэн
№ 204в, 263998
yanjmaa@masm.gov.mn
4
З.Мөнхбат
Ахлах мэргэжилтэн
№ 204а, 263998
bat@masm.gov.mn
5
Ч.Чимгээ
Мэргэжилтэн
№ 204в, 263998
chimgee@masm.gov.mn
6
С.Энхжаргал
Мэргэжилтэн
№ 204а, 263998
enkhjargal@masm.gov.mn