2019 оны Монгол улс болон БНХАУ-ын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт

2019 оны Монгол улс болон БНХАУ-ын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт

2019 оны Монгол улс болон БНХАУ-ын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт 8 дугаар сарын 6-аас 9 дүгээр сарын 6-ыг дуустал БНХАУ-ын Жанг Су мужийн Чангжөү хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг Стандарт, хэмжил зүйн газраас 25 хүнийг хамруулан 30 хоногийн хугацаатай, анх удаагаа монгол хэл дээр зохион байгуулсан нь сургалтын гол онцлог байсан.

Энэ чиглэлийн сургалт нь 2015 оноос БНХАУ-ын Стандартчиллын удирдах байгууллага болон Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар эхлэж байсан бөгөөд тэр цагаас хойш Монгол улсын Стандарт, хэмжилзүйн байгууллагын төлөөлөл болох нийт 76 хүн 21-30 хоногийн 9 удаагийн сургалтанд амжилттай хамрагдсан байна.

Мөн далайн эргийн боомт Чиндао, дэлхийд алдартай Шанхай, бурхны орон Ү-Ши, сургалтын төв болох Чанг Жөү зэрэг хотын үйлдвэрлэл, үзвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын стандартчиллын байгууллагуудад очиж танилцан санал солилцсон, мэдлэг, мэдээлэл авсан явдал бас нэгэн онцлог байв.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд сургалтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх, “Стандарт харилцан нийлүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг хангуулах талаар манай талаас тавьсан саналыг үндэслэн шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаар тодорхой шийдэлд хүрсэн болно.

Leave a Reply