Аймгийн Засаг даргын тамгын газар болон Стандарт, хэмжил зүйн хэлтсээс шинээр хэрэгжиж буй Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, Стандартын тухай ойлголт сэдвүүдээр сургалт, мэдээллийг Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын захирал, удирдлагуудад зохион байгууллаа.