Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст Архив, бичиг хэргийн ажилтны албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2. Албан бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
3. Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх
4. Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүй, архив, баримт бичгийн стандартын талаар мэдлэг, чадвартай байх
5. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой хувийн зохион байгуулалттай, тогтвор сууршилтай ажиллах хүнийг ажилд урьж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет https://csc.gov.mn/home цахим хуудаснаас татаж авах
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
5. “4 х 6” хэмжээтэй цээж зураг
Шаардлага хангасан иргэд материалыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн дотор Dornod@masm.gov.mn цахим хаягаар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байранд 103 тоотод ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 70584757, 99031417