Тус хэлтэс нь анх 1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Үнэ Стандартын Улсын Хорооны 11 тоот тогтоолоор Чойбалсан хот дахь Чанар хэмжүүрийн хяналтын салбар нэртэйгээр байгуулагдсан. 1978-1993 он хүртэл Сүхбаатар, Хэнтий аймгуудын хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулж төрийн хяналт шалгалт хийж ирсэн. Одоогоор “Стандарт хэмжил зүйн хэлтэс” болон өргөжин ажиллаж байна.
Хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний үйл ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлага жишигт хүргэж нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн манлайлагч байгууллага байна.
Аймгийн Засаг даргын тамгын газар болон Стандарт, хэмжил зүйн хэлтсээс шинээр хэрэгжиж буй : Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Стандартын тухай ойлгололт судвүүдээр сургалт, мэдээллийг Хэрлэн сумын 11 багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нарт зохион байгууллаа.
“Тэрбум мод үндэсний хөдөлөгөөн”-ийн хүрээнд Чойбалсан олон улсын нисэх онгоцны буудал явах зам дагуу таригдсан “Байгууллагын төгөл” дэх өөрийн хариуцсан талбайд 20ш улиас, 20ш бургас мод нөхөн тарьж, услан, орчны хогийг цэвэрлэлээ.