ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн хуралдааныг 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хурлаар 9 аж ахуйн нэгж, 1 иргэний 10 худалдааны газарт стандартын шаардлага хангасан гэж үзэж тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 2 аж ахуйн нэгжийн 1 үйлчилгээний газар, 1 худалдааны газарт үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.