ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн 9 дүгээр хуралдаан 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар 12 аж ахуйн нэгжийн 10 худалдааны газар, 1 үйлчилгээний газар, 1 дотоодын бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан гэж үзэн тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 2 аж ахуйн нэгжийн 2 худалдааны газарт үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.