Стандарт, хэмжил зүйн газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран зохион байгуулсан сургалтад Дорнод аймагт үнэт эдлэл худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэгчид оролцлоо. Дээрх аж ахуйн нэгжид үнэт эдлэлийн сорьцын талаар, үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, бүртгэлтэй холбоотой асуудал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, зайны болон газар дээрх хяналт шалгалт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Мөн тус хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч сорьцын хяналт шалгалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.