ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн хуралдааныг 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаар 20 аж ахуйн нэгж, 3 иргэний 3 дотоодын бүтээгдэхүүн, 17 худалдааны газар, 7 үйлчилгээний газрыг стандартын шаардлага хангасан гэж үзэн тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 1 аж ахуйн нэгжийн 1 худалдааны газар, 1 үйлчилгээний газарт үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.