"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Хурлаар 31 аж ахуйн нэгж, 1 иргэнийй 4 дотоодын бүтээгдэхүүн, 27 худалдааны газар, 1 үйлчилгээний газрыг стандартын шаардлага хангасан гэж үзэн тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 6 аж ахуйн нэгжийн 2 дотоодын бүтээгдэхүүн, 2 худалдаа, 2 үйлчилгээний газарт үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.