Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулах журмын хэрэгжилтийг хангаж, Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах, иргэдээс санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, иргэдийн гаргасан шинэлэг санал санаачилгыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн, иргэнд ойртсон төрийн үйлчилгээг хэрэгжүүлэн, төлөвлөх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулж буй.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит газрууд оролцон иргэдэд мэдээлэл хүргэх юм. Мөн иргэдээс ирж буй бүтээлч санал санаачилгыг хүлээн авч ажиллана.