Дорнод аймгийн ХХААГазар, “Веst” хөтөлбөртэй хамтран Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй жимс, ногоо, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар лабораторид дээж хэрхэн өгөх, хамруулах тухай мэдээлэл, хүнсний агуулах, хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэгдэх сав баглаа боодол, шошгололтод тавих шаардлага, стандартын талаар тус тус мэдээлэл өглөө.