.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Цагаан сарын баярыг угтан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын орон нутаг дахь улсын байцаагч нар сорьцын хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтаар “MNS 6506:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага” стандартыг товч танилцуулан зөвлөгөө өгч, үнэт эдлэлийн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамрууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм болон ахлах байцаагчийн зөвлөмжийг танилцуулж стандартын гарын авлагаар хангаж ажиллаа.