Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч 2023 оны 09 дүгээр сарын 10-19ний өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх сорьцын хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтаар “MNS 6506:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага” стандартыг товч танилцуулан зөвлөгөө өгч, үнэт эдлэлийн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамрууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм болон ахлах байцаагчийн зөвлөмжийг танилцуулж стандартын гарын авлагаар хангаж ажиллаа.