Тус хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн, Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн нар Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үнэт эдлэлийн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 4 аж ахуйн нэгжид сорьцын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 1 зөрчил илрсэн. Зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.