Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын дагуу хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээ 41-100м.кв байхаар заасан байдаг бол аймгийн төвийн 23 хүнсний худалдааны газар талбайн хэмжээ хүрэхгүй асуудал тулгарсан. Дээрх асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд аж ахуйн нэгжийн төлөөлөлд цахимаар уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг хийлээ.