Стандарт, хэмжил зүйн газрын даргатай байгуулсан Гүйцэтгэлийн төлөвлөгөөний “Албан хэрэг хөтлөлтийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтөлж, хэвшүүлэх” арга хэмжээний хүрээнд Монгол бичгийн 20 цагийн сургалт авлаа. Сургалтыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш МУ-ын Тэргүүлэх зэрэгтэй Э.Цэцэгдарь Монгол бичгийн дунд шатны сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг албан хэрэглээ, зөв бичих чадварыг сайжруулах хичээлүүдийг судалж байгаа бөгөөд нийт 15 албан хаагч хамрагдаж байна.