ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 6 ДУГААР ХУРАЛДААНЫГ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын "Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм батлах тухай" 2019 оны А/99 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн 18 аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
Тус хурлаар дээрх аж ахуйн нэгжийн 15 худалдааны газар, 1 үйлчилгээний газрыг стандартын шаардлага хангасан гэж үзэн тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, стандартын шаардлага хангаагүй 2 худалдааны газарт үл тохирол олгож, хугацаатай үүрэг даалгавар өгөх шийдвэрийг гаргалаа.