Тус хэлтсийн цахилгааны улсын шалгагч ДБЭХС ТӨХК -тай хамтарч Хэмжил зүйн тухай хуулийн 8,10 дугаар зүйлд заасны дагуу 1 ба 3 фазын цахилгаан тоолуурыг шалгаж, баталгаажуулах ажил Хөлөнбуйр, Булган сумын айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас эхлэв. Энэ жилийн хувьд тус хэлтэс нь Польш улсад үйлдвэрлэсэн нарийвчлал өндөртэй эталоноор анх удаа шалгаж баталгаажуулж байгаа болно.
Сумдын Засаг дарга , удирдлагууд дээрх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэe.