Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст Хэмжүүр баталгаажуулалтын техникч /нярав/ албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
1. Мэргэжил:
-хэмжил зүй
-менежмент ба удирдахуй /0413/
-инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
-байгалийн шинжлэх ухаан /053/
-мэдээлэл, харилцаа холбооны технологи /06/
-байгалийн шинжлэх ухаан, математик статистик /05/
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2. Албан бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
3. Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх
4. Санхүүгийн мэдлэгтэй бол давуу тал болно
5. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой хувийн зохион байгуулалттай, тогтвор сууршилтай ажиллах хүнийг ажилд урьж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет https://csc.gov.mn/home цахим хуудаснаас татаж авах
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
5. “4 х 6”-гийн хэмжээтэй цээж зураг
Шаардлага хангасан иргэд материалыг Dornod@masm.gov.mn цахим хаягаар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байранд 103 тоотод ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 70584757, 99031417