Тус хэлтсийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Бямбацогт "Дорнод Нефть хангамжийн салбар" ХХК-ний агуулахын шатахуун ачих стакад, 500 литрийн мерник, автоцистерны торх зэрэг хэмжих хэрэгслүүдэд ээлжит баталгаажуултын ажлыг Стандарт, хэмжил зүйн газрын Эзэлхүүний эталон лабораторийн мэргэжилтэн Г.Ганцэцэг, "НИК" ХХК-ний инженер н.Балжинням нартай хамтран хийж гүйцэтгэлээ.